by

Даатгалын салбарын анхны IPO-уудын нэг Ард Даатгалын хувьцааны захиалга өнөөдөр 9 дүгээр сарын 26-ны 16.00 цагт хаагдлаа. Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн 5 тэрбум 250 сая төгрөг бүхий 7.5 сая хувьцаанд нийт 7 тэрбум төгрөгийн захиалга ирснээр 30 гаруй хувиар давж биелсэн байна.

“Бидэнд итгэж, биднийг сонгосон 1,400 орчим хөрөнгө оруулагчиддаа нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Ард Даатгал нь та бүхнийхээ итгэлийг дааж, салбарынхаа төдийгүй улсынхаа эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий нээлттэй компани байх болно” гэж Ард Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цогбадрах тэмдэглэлээ.

Даатгалын салбар нь Монгол Улсад хөгжлийнхөө эхний шатанд явж байгаа бөгөөд цаашид өндөр хэмнэлтэй өсөх боломжтойг шинжээчид онцолдог. Энэ талаар Ард Даатгал ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг “Даатгалын салбар ойрын хэдэн жилдээ улсын эдийн засгийн хөгжлийг даган хурдтай өснө. Энэхүү өсөлттэй мөр зэрэгцэн хөгжих боломжийг бидэнд олгож, Ард Даатгалын анхдагч зах зээлийн арилжаанд оролцон, хөрөнгө оруулалт хийсэн Та бүхэн манай хамт олонд бүрэн итгэлтэй байж болно. Та бидэнтэй урт удаан хугацаанд хамтран ажиллаж, A (alpha, оргил) өгөөжийг хамтдаа бий болгоорой” гэж уриаллаа.

Ард Даатгалын хувьцааны хуваарилалт ажлын 3 өдрийн дотор хийгдэх юм. Хувьцааны хуваарилалт хийгдсэний дараа хоёрдогч зах зээлийн арилжаанд AIC симболтой 1 дүгээр ангилалд Монголын Хөрөнгийн Бирж дээр худалдаалагдаж эхлэх юм байна. Ард Даатгал нь Монголын Хөрөнгийн Бирж дээр ийнхүү амжилттай IPO хийж, 5.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлснээр хамгийн олон хөрөнгө оруулагчтай даатгалын компани болж байна.

Ард Даатгал ХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Ард Даатгал нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж байна.

 

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
-AIC (02002) Ард Даатгал ХК
-MNP (05412) Монгол Шуудан ХК
-JIV (03262 ) Жинст Увс (Хөрөнгө Оруулагч Үндэстэн) ХК

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр дахь салбарын хаяг: Сүхбаатар дүүрэг 8, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 2, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707-8080, 77078181, 77078282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com

 

Хүчтэй.Хамтдаа.

Copyright © 2017 Ard Daatgal